Өчигдөр шөнө Швейцарийн Цюрих хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ноос зохион байгуулдаг дэлхийн шилдэг хөлбөмбөгчин / Ballon d'Or/ шалгаруулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэ жилийн хувьд ДАШТ-тэй жил байсан тул шилдгүүдийн дундах өрсөлдөөн нэлээд хүчтэй өрнөсөн. Шилдэг гуравт тунаж үлдээд байсан Португалийн К.Роналдо Реал Мадридын хамтаар Аваргуудын лигийн цомыг өргөсөн бол Герман хаалгач М.Нойер шигшээ багийнхаа хамтаар дэлхийн аварга болсон бол Аргентин залуу Л.Месси дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд үлдсэн билээ. Мессигийн хувьд өмнө нь хамгийн олон удаа буюу дөрвөн удаа энэхүү шагналыг хүртэж байсан тул дахин хүртэж түүхийг бүтээх үү гэдэг асуулт хөлбөмбөг сонирхогчдын дунд байсан. Харин К.Роналдогийн хувьд өмнө нь хоёр удаа хүртэж байсан тул гурав дахь удаагаа хүртэж өрсөлдөгч Мессигийн амжилтад дөхөж очих уу гэдэг асуулт ч гарч байсан. Тэгвэл ДАШТ болоод Германы Бундес лигт өөрийн багаа түрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан М.Но...
Сонирхолтой