Спортын топ төрлүүд- Бейсбол
Дэлхийн топ 10 спортын төрлийн 7-рт бейсболын спорт оржээ. АНУ, Япон зэрэг улсад хамгийн олон үзэгчтэй буюу дэлхийн хэмжээнд 500 сая хүн үзэж сонирхож байгаа бейсболын спорт 7-рт бичигдэж байгаа. Тус бүр 10 хүнтэй 2 баг хоорондоо тоглодог, цохиуртай бөмбөгийн багийн спорт гэж ерөнхийлөн хэлж болно. Дэлхийн 120 улсад спортын энэ төрөл хөгжиж байна. Энэ спортын төрөл нь крикет, Финляндын песаполо, Румынийн ойна, ОХУ-ын лапта буюу манайхаар гүйдэг матагаас үүссэн гэж үздэг. Анхны тэмцээн 18-р зууны үед зохиогдсон бол 2012 онд Сингапурт болсон Олон улсын олимпийн хорооны хуралдаанаар олимпийн наадмын хөтөлбөрт оруулах асуудлыг хөндөж 2008 оны Бээжингийн олимпийн наадмаар спортын энэ төрлийг оролцуулсан. Гэхдээ үзэгчдийн тоо нилээд бага байснаас үүдэн цаашид олимпийн наадмын хөтөлбөрт дахин оруулах эсэх нь тодорхойгүй байгаа. 1938 оноос дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг, 2004 оноос эмэгтэйчүүдийн ДАШТ-нийг зохион байгуулж эхэлсэн. Олон улсын бейсболын холбоо 1938 онд байгуулагджээ
Тоглолтын зарчим: 30х30см-ийн талбайд 9,25 инчийн хэмжээтэй бөмбөгөөр тоглолт явагдана. Тус бүр 9-10 тоглогчтой 2 баг талбайн эзэн баг ихэнхдээ хамгаалалт хийж тоглодог. Өөрөөр хэлбэл, хамгаалалт хийж байгаа багийн 9 тамирчин нөгөө багтаа оноо алдахгүй, зочин баг довтолж оноо авахыг хичээнэ. Цагийн зүүний эсрэг гүйж дараачийн төв буюу квадрат талбайн өнцөгт хүрэхийг хичээдэг.
Питчер Pittcher-бөмбөгийг тоглолтонд оруулах тамирчин. Питчерийн хамгийн гол үүрэг нь бөмбөгийг хол шидэх. Хамгийн хүчтэй, ухаалаг зальжин тоглогч нь гэж хэлж болно Бэттэр-butter-довтлогч, Страйк-stricker- кэтчер- catcher- питчерийн цохилтыг хэрвээ бэттер авч чадаагүй нөхцөлд бөмбөгийг барьж авах үүрэгтэй байдаг байна

Comments
Post a Comment