Тунгалагийн Санчир (1989 оны 4-р сарын 8-д төрсөн) нь одоо Монгол улсын сагсан бөмбөгийн SBL Хасын Хүлэгүүд багт тоглодог Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин юм. Тэрээр Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг бөгөөд 1995 оноос хойш Монголоос гадаадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигт тоглосон анхны тамирчин юм. 2015 оны 4-р сарын 1-нд Филлипиний сагсан бөмбөгийн лигийн Barangay Ginebra San Miguel багт тоглож эхэлсэн ба өмнө Монголын хамгийн том лиг Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны лигийн Мон-Алтиус Мадимос Шонхорууд багт тоглож байсан.
Мөн Санчир нь Монголын үндэсний шигшээ багт 2009 оноос багтаж эхэлсэн ба, хамгийн сүүлд 2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээнд 8-р байранд шалгарсан ба Монгол улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт үзүүлсэн юм.[1]
Comments
Post a Comment