Спортын топ төрлүүд- Ширээний теннис
Дэлхийн топ спортын 10 төрлийн 6-рт ширээний теннис оржээ. Дэлхийн хэмжээнд 850 сая үзэгч, хөгжөөн дэмжигчтэй гэж үздэг. Европ, Африк, Ази, Америкт түгэн дэлгэрсэн энэ спортын төрөл үүсээд нэг зуун жил болоогүй ч гэсэн асар хурдтай түгэн дэлгэрч байгаа спортын нэг гэгддэг. Хөлбөмбөгийн нэг адил тоглоход хялбар, гольфын спорттой адил өндөр үнэтэй цохиур шаардагддаггүй учир түгэн дэлгэрэх, сонирхогчдын тоо нэмэгдэх гол үндэслэл болдог байна.
Үүсэл хөгжил: Спортын түүх судлаачид тэр дотроо Ази, Америк болон английн судлаачид өөр өөрийн бүс орон нутагт үүссэн хэмээн тайлбарлаж түүнийг батлахыг оролдсоор байдаг.Гэвч баримттай эх сурвалжаар ширээний теннисний спорт нь XIX зууны сүүлчийн хагаст Англи улсад тоглож байсан нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед төрөл бүрийн материалаар хийсэн дөрвөлжин хэлбэртэй цохиур, резин буюу үйсээр хийсэн бөмбөгөөр голдуу гадаа тоглодог байжээ. Анхны цохиур 49,5см урттай байсан.
Сонирхолтой түүх: Ширээний теннисний спортын хөгжилд томоохон түлхэц өөрчлөлт оруулсан хүн бол Английн иргэн инженер James Gibb юм. Тэрээр 1890 онд Америкаар аялаж байхдаа тоглоомын дэлгүүрт целлоидон бөмбөг байхыг олж үзээд нилээд хэмжээтэйг худалдан авч Англид авчирчээ. Улмаар целлойдон бөмбөгний чанарыг сайжруулж үйлдвэрлэж үйсэн бөмбөгийг сольсон нь Англи даяар өргөн хэрэглэгдэх болсон. Целлойдон бөмбөгний ойлтоос гарч буй чимээнээс үүдэн J.Gibb ширээний теннисийг "Ping Pong" гэж нэрлэх болжээ. 1907-08 онд Америкийн ах дүү Parker " Ping Pong " гэсэн нэрийг хэрэглэх эрхийг авч 1 сая бөмбөгийг Англиас худалдан авч явсанаар Америк тивд орчин үеийн ширээний теннис " Ping Pong " нэрээр хөгжих үндэс тавигдсан гэж үздэг. 19-р зууны сүүлчээр Англид анхны ширээний теннисний дүрэм бий болжээ. Тэр үед нэг үеийн тоглолт 30 оноогоор дуусдаг, давуулалтыг өөрийн тал дээр ойлгохгүй шууд тор давуулж хийдэг байжээ. Анхны олон улсын тэмцээн 1901 онд Австрийн нийслэл Вена хотод болсон бол 1902-1911 онуудад ширээний теннисний спорт зогсонги байдалд оржээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн байдалтай шууд холбоотой гэж үздэг байна. 1912 оноос дахин сэргэж анхны үндэсний хэмжээний аваргын тэмцээн Англид зохион байгуулагджээ. 1926 оны 12 сард Англи улсын нийслэл Лондон хотод анхны ДАШТ таван төрөл дээр зохиогдож, 2001 онд Японы Осака хотод болсон ДАШТ-ээс хойш ДАШТ-ийг баг болон ганцаарчилсан төрлөөр тоглолтуудыг салгаж жил бүр ээлжлэн явуулах болсон түүхтэй. 1988 оны олимпийн наадмын хөтөлбөрт анх орсон энэ спортын төрөл нь дээр өгүүлснээр хэрэглэгдэх үнэтэй материал багатай. Ширээ нь олон улсын стандартаар 274 см урт, 152,5 см өргөн, 76 см өндөр. Бөмбөгийн диамерт нь 40мм, 2,7гр цохиур ашиглагддаг байна.

Comments
Post a Comment