Спортын топ төрлүүд- Гольф
Дэлхийн спортын топ 10 төрлийн 8-рт "баячуудын " гэх тодотголтой гольфын спорт оржээ. Гольфийн спорт нь дэлхий дахинаа 450 сая хөгжөөн дэмжигч, үзэгчтэйгээрээ топ спортын 8-рт жагсч байгаа. Европ, Ази, Америк, Канадад түлхүү хөгжсөн. Энэ спортын төрлийг анх 13-р зууны үед үүссэн гэж үздэг. Шотландад малчид туулайн нүх рүү чулуу шидэж тоглодог, гоуф гэж нэрлэдэг байснаас үүдэн орчин үеийн энэ спортын төрөл үүссэн гэдэг. 1400-аад оны үед тухай үеийн хаан 2-р Жеймс хаан энэ тоглоомыг тоглохыг хориглож байсан бол Нидерландад бөмбөгтэй болгож тоглох болсон түүхтэй.
Тоглолтын зарчим: Бусад спортын төрлүүдтэй харьцуулахад өрсөлдөгчид шууд нүүр тулдаггүй. Өөрөөр хэлбэл, хэн хамгийн шилдэг цохилт хийж, бөмбөгийг паранд оруулж оноо авна тэр нь ялагч болох дүрэмтэй. Гольфийн талбай нь хэд хэдэн цувраа нүхтэй, эхлэл цэгийг teeing ground гэж нэрлэдэг. Олон улсын дүрэмдээ 18 нүхтэй, эхлэл цэг, үндсэн тоглолтын бүс, fairway- энэ нь тэгш гадаргуутай, тусгай бүс буюу green бүсэд хуваагддаг. 14 төрлийн цохиуртай.
• Вуд –wood модон – 7-15 хэмийн цохилттой, бөмбөгийг тоглолтонд оруулах цохиур. 300 м хол зайд шидэх Driver ч нэрлэдэг.
• Айрон –iron-төмөр: эхлэлтийн цохиурыг бодвол илүү хөнгөн. Бөмбөгийг арай ойрын зайнд цохиход зориулагдсан. 15-45 хэмийн цохилт гүйцэтгэдэг. Ийм цохиур нь тусгай тоогоор ангилагддаг. Өөрөөр хэлбэл, тоо өгсөх тусам богино зайнд цохих, 70-150 м-ийн зайд хэлбэлздэг
• Веж-wedge-шаантаг-45-64 хэмийн цохилт гүйцэтгэнэ. Элстэй, эсвэл өвстэй нөхцөлд богино зайнд цохилт хийхэд зориулагдсан цохиур
• Паттер-putter-бөөрөнцөг түлхэгч буюу патт цохиур: Г хэлбэрийн хөнгөн толгойтой цохиур. Хамгийн ойрын зайн цохиур ч гэж нэрлэдэг.
Эрэгтэйчүүдийн мэргэжлийн тэмцээнүүдэд Мастерс, АНУ-ын нээлттэй тэмцээн, Ихбританийн нээлттэй тэмцээн, мэргэжлийн гольфчдын холбооны аварга шалгаруулах тэмцээнүүд зохион байгуулагддаг. 2009 оны 10-р сарын 9-нд Копенгаген хотноо болсон Олон улсын олимпийн хорооны 121-р хуралдаанаар Рио Де Жанейрогийн олимпийн наадмын хөтөлбөрт гольфийн тэмцээнийг оруулахаар санал нэгдсэн. Нэр хүндтэй тамирчдыг нэрлэвэл: Жак Николс, Тайгер Вүүдс, Арнольд Палмер нарыг нэрлэж болох юм.

Comments
Post a Comment