Skip to main content

Дуучид урлаг

-Gee-гийн “Хужаа” дууны клипийг үзлээ л дээ. Улаан өнгө давамгайлсан клипийн зохиол хэний санаа байсан бэ?
-Тэр бол “ Suspense transmission” студийн найруулагчийн санаа. Харж байхад хүмүүс янз бүрээр л хүлээж авч байх шиг байна. Өөр өөрсдийнхөөрөө л дүгнэлт хийж байна. Мэдээж зөв л дөө. Авахыг нь авч хаяхыг нь хаяна биз дээ
-Өөрт чинь таалагдсан уу?
-Надад аймаар таалагдсан. Иймэрхүү клип гарч байгаагүй байх аа. Махны компани дээр авсан зураг байгаа юм.
-Он гарсаар “Зогсолтгүй” залгаад “Хужаа” дууны клип цацагдлаа. Шинэ цомгийн ажилд орсон бололтой?
-Тийм ээ. “Жонон” хамтлагтай хамтран шиэн цомгоо гаргахаар ажилд орсон байна. Өөрөөр хэлбэл үндэсний хөгжимтэй “Mongoliaz” нэртэй цомог байгаа. Үндэсний хөгжимтэйгээр монголыг дэлхийд сурталчилна. Монгол үндэсний хөгжмийг дэлхийд таниулна. Гэхчлэн том том юм ярихгүй ч өөрийнхөө хийе гэснээ л хийнэ.
-Хэдийгээр бэлэн болох вэ?
-Арав гаран дуутай. Одоогоор хоёр дуу дутуу байна. 5 сарын эхээр л бэлэн болгоно гэж бодож байна.
-Монголын үндэсний хөгжимтэй гэхээр энэ цомгоос Монгол ая аялгуу, Монгол өнгө төрх харагдах болов уу гэж таамаглаж байна. Тэгэхээр дууны үг өмнөх цомгоос өөр байх болов уу?
-Дууны үгийг би өөрөө бичиж байна.
-Ойлогсонгүй бололтой. Үнэндээ Gee-д таалагддаггүй зүйл олон шүү дээ. Ялангуяа хараалын үгсийг хайр найргүй л хэлчих нь бий. Тэгэхээр үндэсний хөгжим орж байгаа болохоор шүлгийн үг ч өөрчлөгдөх үү л гэж?
-Сайн хэлж мэдэхгүй юм байна. Хэн нэгэнд зориулж эерэг харагдчих юмсан гэж бодоогүй л дээ. Ганцхан яаж хийх үү л гэдэг нь сонин байгаа байхгүй юу. Тэрнээс би үндэсний хөгжимтэй хослуулах юм чинь хараал хэлж болохгүй гэж өөртөө цензур тавьсангүй. Бас өөр бусад намайг тэнэг гэх болов уу гэж айж эмээхгүй байна. Хиймээр байгаагаа л хийнэ. Хийж ч байгаа.
-Ер нь энэ амьдралд өөрт нь таалагдах юм байна уу?
-Болж байгаа зүйлийг дуулж байгаа ш дээ. Хүмүүс харин тэр бүр олж сонсоогүй юм болов уу. Автобусанд интернэт байна. Яахав мань мэт хармаа хоосон хүмүүс ороход хэцүү л байгаа болохоос. Гэхдээ болж байгаагаасаа болохгүй нь их байгаа юм бишүү. 11-ны 90 хувь нь болохгүй санагддаг. Амьдралд бухимдах юм их байгаа нь үнэн л биз дээ.
-Gee-гийн бүлэглэл гээд яриад байдаг юм билээ. Тэр ямар учиртай юм бэ?
-Энэ талаар нэг үе хүмүүсийн ойлгох ойлголт тааруухан байсан л даа. Бүлэг гээд ярихаар нүдээ том болгож ирээд л “яг юу хийх үү? Дээрмийн бүлэг юм уу” гэж асууна доромжилж байгаа ч юм шиг. Бүлэг гэхлээр арай өөр статустай. Бүлэг маань хамтарж дуулж болно. Бас тусдаа аль эсвэл хоёлаа ч дуу хийх жишээтэй. Үйл ажиллагааны хувьд бүлэглэлийн гишүүд бүгд дуулдаг байх ёсгүй. Хэсэг нь дуулдаг байхад нөгөө нэг нь дизайн хийдэг. Бас өөр нэг нь графит, соунд, видео чиглэлийн хүмүүс байна. Уран бүтээлийн нэгдэл гэж яриад байгаагийн гудамжны хэллэг.
-Хэр олуулаа вэ?
-Манайд 10 хүн байна. Эднээс хайм нь дуулдаг. Десанд, Ка, зөгий, Амраа, Би, блайк гэх жишээний Реп сонирхдог хүмүүс мэднэ дээ.
-Хип Хоп. Ер нь хөгжиж байна уу?
-Энэ талаар ярина гэхээр өөрийгөө дөвийлгөх гээд л байгаа юм шиг болох байх л даа. Онцгүй юм. Энийг хип хопыг судалж шинжилдэг эксперт гэж байдаг бол? Даанч байхгүй юм. Байдаг бол тэд шүүх ёстой байсан юм. Гэтэл үнэндээ эксперт хийх гэж байгаа хэсэг нь явах биш ядадд байгаа нь таалагддаггүй. Хэтэрхий нэг талыг бариад, хип хоп гэдэг энэ том урлагийг нэг хайрцагт багтаах гэж оролцож байгаа нь харамсалтай санагддаг. Минийхээр хип хоп хөгжиж байна. Монголын залуучууд хөгжиж байгаа учраас тэр. Боловсролтой байна, мэдлэгийн хүрээ нь тэлж байна. Хип хопыгхүн бүр өөр өөрийн өнцгөөр харж хийдэг урлаг. Хэдийчинээ олон өнцөг гарч байна, тэр чинээгээр хөгжил явна. Зөвхөн гангстер репээр төсөөлж болохгүй. Зарим нэгний яриад байгаа соёлтой репийг би бас ойлгодоггүй. Баян хүний хүүхэд хийдэг зүйл юмуу. Реп бол гудамжны урлаг. Тэгэхлээр яаж хөгжиж байгааг нь артистуудаас харж болно шүү дээ.  Урлаг соён гэгээрүүлэх хүмүүжүүлэх үүрэгтэй гэж ярьдаг даа. Гэтэл п-ээр эхэлсэн нэг хэцүү дуу байна, өөрийн чинь. Энэ жишээ нь өнөө үүргийг биелүүлж байна уу?
Энэ талаар зөндөө л ярьсан. Зарим хүмүүс Gee-г хүүхдүүд сонсдог гэж ярьдаг. Харин би үүнтэй эвлэрэхгүй. Миний тоглолтонд дөч гарчихсан хүн ирж байсан. Миний цомгийг далан настай эмээ худалдан авч байсан. Янз бүрийн л хүмүүс сонсдог. Хүүхдүүдэд муу үлгэр дуурайлал боллоо гэдэг л юм. Үнэндээ хүүхдүүд томчуудаас илүү хараа сайтай байгаа юм биш үү. Зүгээр л сонсоод үз л дээ. Яагаад тийм дуу хийснээ тодорхой хэлсэн байгаа. Урлаг улс төр нь холилдсон заваан болион бантанг үзээд гарахдаа өөрийн эрхгүй миний амнаас гарсан үг тэр л байсан хэрэг. Эндээс үүдээд ярихад намайг TV-гээр гарахад хараал хэлдэг нэгэн гэж эгдүүцэж суухын оронд сувгаа сольчих. Сонголт бид бүхэнд байна. Намайг хэлээд байлгүй энэ охидын хамтлаг дуучдын бэлэг эрхтнийг харах л дутуу байна. Тэднийг хэл л дээ. Яагаад?
-Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг утгаараа гэж хариулах гээд байна?
-Би эмэгтэй хүний гоо сайхныг ээжээрээ л төсөөлдөг. Миний ээж хэзээ ч миний өмнө нүцгэн гүйхгүй гүйгээ ч үгүй. Миний ээж жаргалаа умартан зовлонг түүртэлгүй туулж намайг өдий зэрэгтэй нэгэн болгосон. Ээж минь брэнд хөөцөлдөж, хумсаа хугалчихна гээд диван дээр тухлаагүй. Харин ч хумсаа хугалаад миний төлөө зүтгэсэн. Эмэгтэй хүний гоо сайхан үнэтэй брэндийн хувцас өмсөөд, хумсаа будуулаад суухад оршино гэхийг нэг бус удаа сонсож байлаа. Ямар өрөвдмөөр юм бэ. Маргаашийг хараасай.
-Өмнөх цомгуудын зардлаа өөрөө гаргасан гэж байсан. Хип Хоп дуулаад санхүүгийн асуудлаа зохицуулж амжих уу?
-Чадахгүй. Хэцүү л дээ. Хамтран ажилласан хүмүүс байнаа байна. Хоёр дахь цомгоо л бие дааж гаргасан. Шинэ цомгийн ажил дээр Be брэндтэй хамтран ажиллаж байгаа. Энд амжилтын тухай яримаар байна. Тоглолтыг чинь дүүрэн хүн үзсэн. Цомог чинь зарагдаад дууссан. Энэ бол амжилт гэдэг. Үгүй ш дээ. Үүнийг амжилт гэхгүй. Яахав эдийн засгийн ашигтай ажилласан ажиллагаа гэх байх. Амжилт гэдэг миний дууг сонсоод өчүүхэн ч зүйлийг ойлгож авах нь миний амжилт. Тэгэхгүй би мөнгө олоод байна гээд гүйгээд байх юм бол хар амиа л бодсон хэрэг болно.
-Өмнөх цомгууд чинь худалдаанд одоо байгаа юу?
-Дуусчихсан. Би олныг хэвлээгүй. Мөнгө байхгүй. Зарим хүмүүс мангар олон хувь хэвлэчихээд СД-гээ дэрлээд унтаж байдаг юм билээ.
-Дуулсан дууныхаа үгнээс болоод бусдын шахалтанд өртөж байв уу?
-Байна. Ганц л айлгадаг үг байна ш дээ. Тэрийгээ хэлнэ дээ.
-Юу гэж?
-Ална л гэдэг. Одоогоор үхээгүй байна. Үхтэлээ дуулна. Хэзээ гэдгийг тэнгэр мэднэ. Тэрнээс наана амаа бариулахгүй байхаа. Цаадах чинь долоон голтой ш дээ. Янз бүрийн л юм ярьдаг. Нэг том компаниас хүртэл ярьж л байсан. Чи манай брэндийг доош нь хийлээ гэхэд нь хариуг нь дуугаараа хэлсэн. “Бм архийг архи гэнэ. Усыг ус гэнэ. Илүү үгээ даахын төлөө урсах болно цус минь...” гэж хэлсэн. Байгаагаар нь л хэлнэ. Хүлээж авч чадахгүй байна гэдэг харамсалтай. Ер нь шүүмжлжл хүлээж авна гэдэг хүнд байх ёстой чанаруудын нэг.
-Gee хэр шүүмжлэл хүлээж авч байна.
-Намайг шүүмжилдэг хүмүүс зөндөө ш дээ. Найз нар ээж эхнэр гээд л. Мэдээж би авахыг авна. Гэхдээ шүүмжиллээ гээд би хэн нэгний өмнө баг өмсөж жүжиг тоглохгүй.  Өөрөө ээжийнхээ тухай их ярьдаг л даа. Эндээс тэр гайхалтай эмэгтэй байдаг байх аа гэсэн бодол төрдөг. Гэтэл дууг чинь сонсохоор бүсгүйчүүдийг хайр найргүй хэлсэн санагдаг. Тэр бол эмэгтэй хүнийг хэлсэн дуу биш. Харин ч хамгаалсан дуу. Би ээждээ эхнэртээ, охиндоо хайртай болохоор тэр дууг хийсэн юм. Миний хайртай эмэгтэй хүмүүсийн нэрийг шавар шавхайд хутгаад байгаа зарим нэгэнд аймаар дургүй учраас тэр.
-Эрчүүд ч энд буруутай биз дээ.
-Эрчүүдээс болж байгаа юм байх л даа. Яагаад гэхээр эрчүүд мөнгө өгч өөгшүүлж байна ш дээ. Тэдгээр нөхдөөс л эх болох бүсгүйчүүдээ өмөөрмөөр байгаа юм. Рок попын тогоо гээд яриад байдаг дотор ч байгаа биздээ. Тэгэхээр миний хэлсэний зоргоор болихгүй л дээ. Би моож наруудыг доромжилсон дуу дууллаа гээд болиогүй ш дээ. Тэгэхээр тэр дууг сонсоод эх болох бүсгүйчүүд маань нөгөө хэдийг жигших үзэн ядах байдлаар өөрийгөө авч гарна гэж хийсэн. Хүнийг ятгаж жигшүүлэх шүүмжилж зодож аливаа асуудлыг ойлгуулж болно биз дээ. Энэ бол нэг талаасаа жигшүүлж байгаа хэрэг.
-Чөлөөт уран бүтээлч мөн үү?
-Уран бүтээлч бишээ. Урнаар сэтгэж чадахгүй ш дээ. Хийж байгаа дуугаа уран бүтээл гэж хэлдэггүй. Уран бүтээлчид уран бүтээл гэж хүлээн авдаггүй.
Дотор хүнийхээ хэлснийг бичдэг гэсэн. Сүүлд юу гэж байх юм, далд байгаа тэр нөхөр?
-Сүүлд жүжигчдийн тухай бичих шив дээ. Гэхдээ энэ бол мэргэжлийн жүжигчид биш л дээ. Амьдрал дээр жүжиг тоглож гүйгээд сая нэг гэртээ ороод үнэн төрхөндөө ордог нөхдүүд олон байна. “өөрийнхөөрөө бай. Битгий бөөрөнхийлөөд бай. Битгий тэмээ гэхээр ямаа гээд өөрийг хэлээд бай..” гэдэг юм. Ер нь цомог маань янз бүрийн дуу орсон байгаа. Экологийн асуудлыг ч бас тусгасан.
-Олон фэнтэй юу?
-Намайг сонсдог хүмүүс байдаг гэдэгт итгэдэг. Харин фэн гэж ярих дургүй. Энэ чинь шал өөр ойлголт юм шиг байгаа юм. Гадаадын фэнүүдийг харахад аймййр юм байна лээ. Амиа хорлоно, шүтэж байгаа артистаа буудна. Мань мэт бол жирийн л нэгэн шүү дээ.
-Тэгвэл өөрөө Монголын рок попын тогооны хүн мөн үү?
-Биш. Монгол ахуйд өссөн энгийн ардын нэг. Хуучин машин унаж байна. Өглөө дэлгүүрээс талхаа аваад маслоо түрхэж идэдд ажилдаа гардаг. Одоо ч хоолоо идэж амжаагүй л явна. Ажлаа амжуулах гээд л. Элдэв янзын өр тавиад тэрнийгээ төлөх гээд л яваа бусдын л адил нэгэн. Тогоо гэдэг үгэнд дургүй. Хөмрүүлээд тавьчихсан хэн ч орж болохгүй зүйл шиг санагддаг юм.
-Гэр бүлтэй болсон байгаа. Магадгүй эхнэртэйй зориулж хайрын шүлэг тэрлэж байв уу?
-Үгүй ээ. Би хайрын шүлэг гарвал бичихгүй л дээ. шууд л эхнэртээ уншчихна. Хайртай хүндээ найз охиндоо зориулж дуу хийлээ гэдэг. Минийхээр шоу бизнес. Тийм ойрхон байхад яагаад заавал дуулах ёстой гэж. Хажууд маань байхад хайртай гээд л хэлэхэд нандин биш үү. Заавал дуу болж нандин байх ёстой юу. Би романтик хүн биш байгаа юм. Гэхдээ мэдээж өглөө ажилдаа гарах бүртээ “ би чинь чамдаа хайртай шүү” гэж хэлдэг. Энэ нь манай эхнэрт хангалтай байдаг. Энэ бидний амьдрал. Сайхан л байна. Бид жаргалтай байна.
-Саяхан аав болсон. Эхнэрээ төрөхөд хамт байсан уу?
-Тийм ээ. Гоё юм байна лээ. Үнэхээр их баярласан.
-Ярилцах таатай байлаа. амжилт

Comments

Popular posts from this blog

Rapper Gee

                                                           Gee-ийн түүх Жинхэнэ нь нэр- Э.Мөнх-Эрдэнэ Төрсөн өдөр- 1983.07.05 Rap нэр- Gee Бүлэг- click click boom Бага нас Э.Мөнх-Эрдэнэ нь 1982 оны 7 сарийн 5нд Улаанбаатар хотод төрсөн аав нь Өвөрхангай аймгийнхурандаа байсан тул ээжтэйгээ өвөрхангай аймаг луу нүүсэн. Түүнийг 2 дугаар ангид байхад нь аав нь нас барсанаар буцаад улаанбаатар хоттоо ирсэн. Багаасаа ном унших дуртай хүүхэд байсан. Нүдний өвчтэй болтлоо ном уншиж байсан ээж нь ном уншуулахгүй гээд гэрлийг нь унтраачдаг тэхээр  нь сарний гэрэлд номоо уншдаг гэж өөрөө хэлсэн байдаг билээ. 10 жил сургуульд сурахдаа 10 өөр ангид сурсан. Түүний бага нас толгойтод бусад хүүхдийн адил тоголж наадаж өнгөрсөн. Хипход амьдрал Багаасаа хипхоп хөгжим сонсдог байсан. 2000 онд B.A.T ийн зохион байгуулсан freestyle...

Сагсан бөмбөгийн үүсэл хөгжил

 САГСАН БӨМБӨГИЙН ХӨГЖИЛ Тоглоомын энэ төрлийг сэдэж олох үйл ажиллагаа 1891 оноос эхэлсэн. АНУ-ын Массачусетс мужийн Спрингфилдын Залуу христосчуудын холбооны коллежийн удирдлага зохион байгуулагч гишүүд спорт зааланд явагдаж байсан биеийн ерөнхий хөгжлийн дасгалуудаас түргэн уйдах болсон. Коллежийн оюутнууд намар нь Америк хөл бөмбөг, хавар нь хөнгөн атлетик, бейсболоор хичээллэж харин өвөл нь зөвхөн зааланд гимнастикаас өөр хичээллэх спортын төрөл байсангүй. Иймд залуучуудын сонирхлыг татах шинэ зүйл чухал шаардлагатай байлаа. Тус коллежийн биеийн тамирын хэлтсийн ахлах, нарийн бичгийн дарга доктор Лютер Хелси Гулик сэтгэл судлалын семинар дээр өвлийн улиралд битүү, хиймэл гэрэлтүүлэгтэй зааланд залуучуудын сонирхлыг татахуйц шинэ тоглоомын төрлийг сэдэж олохыг зөвлөсөн. Ингэж Гуликийн заавраар биеийн тамирын багш Джеймс Нейсмит 1891 оны өвөл тоглоомын шинэ төрлийг санаачилж “Сагсан бөмбөг”-ийг тоглоход амархан харин сайн эзэмшихэд хэцүү гэж тодорхойлж байжээ. Дж.Нейсмитийн г...

Kobe Bryant Career

NBA буюу Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь Хойд Америкийн эрэгтэйчүүдийн мэргэжилийн сагсан бөмбөгийн гол лиг бөгөөд АНУ-ын 29, Канад улсын 1 нийт 30 багийн хооронд зохиогддог дэлхийн сагсан бөмбөгийн хөгжлийг тодорхойлдог гол лигүүдийн нэг ажээ. Уг лиг нь анх 1946 оны 6 сарын 6-нд “Америкийн сагсан бөмбөгийн холбоо” /Basketball Association of America/ нэртэйгээр Нью-Йорк хотод 11 багийн хооронд зохиогдож эхэлсэн бол 1949 оноос эхлэн “Үндэсний сагсан бөмбөгийн холбоо” /NBA/ нэртэйгээр зохион байгуулагдах болжээ. NBA-ын 30 баг нь Өрнөд ба Дорнод гэсэн 2 бүсэд хуваагддаг ба бүс тус бүр нь 5 багтай 3 дивизионд хуваагддаг. Өрнөд бүс буюу Westren conference-нь /Northwest, Pacific, Southwest/ Дорнод бүс буюу Eastren conference-нь /Atlantic, Central, Southeast / гэсэн дивизионд хуваагдаг. 1946-1947 оны NBA-ын аваргын төлөө Philadelphia Warriors, Chicago Stages багууд шалгаран үлдэж байсан бөгөөд Philadelphia Warriors цувралыг 4:1-ийн харьцаатай хожсоноор түүхэнд анх удаа NBA-ын аварга багаа...